Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүд буурсаар байна
Сүүлийн үед БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд таагүй
гарсаар байна. Тухайлбал, өнгөрсөн
баасан гарагт гарсан БНХАУ-ын бизнесийн итгэлийн “мини” буюу урьдчилсан индекс
тавдугаар сард 57.1 нэгж болж буурсан
байна. Дөрөвдүгээр
сард 58.5 нэгж байсан тус индекс ийнхүү буурсан нь бизнес
эрхлэгчдийн дунд дэлхийн хоёрдахь
том эдийн засагт
агшилт үргэлжилж магадгүй гэсэн
хүлээлт үүсснийг илтгэж
байгаа аж. Түүнчлэн тус
үзүүлэлтэд багтдаг шинэ захиалгын хэмжээ тавдугаар сард хоёр нэгжээр буурч 56.5 нэгжид хүрсэн бол үйлдвэрлэлийн хэмжээ нь 54.3 нэгж болж унажээ. Мөн өнгөрсөн долоо хоногт "HSBC"-ийн Худалдан авагч
менежерийн урьдчилсан индекс 50-иас
доош үзүүлэлттэй гарсан нь Хятадын
эдийн засагт таагүй байдал
үргэлжилсээр байгаагийн нэгээхэн нотолгоо болсон байна. Дашрамд дурдахад, ирэх
сарын 1-нд БНХАУ-ын Үндэсний статистикийн
хорооноос гаргах Худалдан авагч
менежерийн индекс дээрх хоёр үзүүлэлттэй нягт хамааралтай гардаг ажээ.
Б.Энхболд
Холбоо барих: Enkhbold.b@bloombergtvmongolia.com,
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com