Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн таамгийг бууруулжээ
Энэ оны зургадугаар сард Хятадын бэлэн мөнгөний хомсдол нэмэгдсэний улмаас компаниудын хувьцааны ханш буурсан нь “Goldman Sachs Group” болон “China International Capital” корпорацийн эдийн засагчдыг Хятадад дотоодын нийт бүтээгдэхүүн 2013 онд 7.4 хувиар өснө гэж таамаглахад хүргэжээ. Энэ нь 1990 оноос хойшхи Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлтийн хамгийн бага хурд болж байгаа аж. Улаанбаатар болон Хонгконгийн цагаар өглөөний 10 цагт БНХАУ-ын хоёрдугаар улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт гарах юм. Эдийн засагчдын хувьд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёрдугаар улиралд өнгөрсөн оны мөн үеэс 7.5 хувиар өснө гэж таамаглаж байна. Үүнээс өмнө буюу 2012 оны хоёрдугаар улиралд тус үзүүлэлт өмнөх жилийн тухайн үетэй харьцуулахад 7.7 хувиар өсч байсан аж. Харин шинжээчдийн зүгээс тус улсын хоёрдугаар улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэгдүгээр улиралтай харьцуулахад 1.8 хувиар өснө гэж таамаглаж байна. Үүнээс гадна Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний нэгдүгээр улирлын хэмжээ өмнөх жилийн эцсийн улирлаас 1.6 хувиар өссөн дүнтэй гарч байсныг шинжээчид мөн эргэн сануулж байгаа ажээ.
Г.Ану
Холбоо барих: Anu.g@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com