Хятадад эрсдэлтэй зээл их хэмжээгээр буурчээ
Хятадын шинэ зээлийн хэмжээ өнгөрсөн оны хоёрдугаар хагаст түүхэн доод түвшиндээ хүрсэн байх магадлалтай байна. Бодлого тодорхойлогчид санхүүгийн эрсдэлд хяналт тавихад анхаарлаа хандуулж байгаа хэдий ч эрсдэлтэй зээл их хэмжээгээр буурчээ. Үүний улмаас энэ оны эдийн засгийн өсөлтийг хязгаарлах төлөвтэй байгаа аж. Ерөнхий хэмжүүр үзүүлэлтээр тооцоход нийт зээлийн хэмжээ 7.1 их наяд юань буюу 1.2 их наяд ам.доллар байсан. Энэ нь эдийн засагчдын 12 дугаар сарын таамаглалын дүндажтай таарч буй юм. Түүнчлэн нийт 7.1 их наяд юанийн зээл авсан нь 2012 оны 7-12 дугаар сарын хэмжээнээс 931 тэрбум юаниар бага дүн аж. Ингэснээр шинэ зээлийн хэмжээ 2002 оноос хойш байгаагүй хэмжээгээр буурчээ. Мөн Хятадын удирдагчид өрийн хэмжээг хязгаарлахын тулд эдийн засгийн өсөлтөө золиослох эсэх талаар хүндхэн шийдвэр гаргах хэрэгтэй болоод байгаа юм.
Н.Хонгорзул
Холбоо барих: Khongorzul.n@bloombergtvmongolia.com
Tsatsralt.b@@bloombergtvmongolia.com