Хэнтий аймгийн Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130 км хатуу хучилттай авто замын ажил эхэллээ
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 21 10:00
Хэнтий аймгийн Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130 км хатуу хучилттай авто замын ажил эхэлснийг гүйцэтгэгч “Тэгш плант” компани мэдээллээ.
Хатуу хучилттай авто замын ажил хоёр багц хэсгээр хэрэгжиж байгаа аж. “Багц 1” буюу 68.6 км авто замын ажил дөрөвдүгээр сард эхэлжээ. Одоогоор 20 гаруй километрт хөрс хуулалт, 15 километрт далангийн ажил хийгдсэн байна.
Харин “Багц 2” буюу 62 км авто замын барилгын ажлын гүйцэтгэл тавдугаар сараас хэрэгжиж байгаа аж. Одоогоор нүүлгэн шилжүүлэлт, бэлтгэл ажлаа хангаж, зам барилгын ажлыг эхлүүлжээ.
Авто замын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байгаа юм.
Б.Аззаяа | @AzzayaaB
Холбоо барих: azzaya.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-21 10:00
76487
BBJAX