ХХААХҮЯ: Зорчигчийн нэр дээр бүрдүүлэлт хийж чөлөөт бүсээр нэвтрүүлэх өндгийг хязгаарлав
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 23 09:20
Зорчигчийн нэр дээр бүрдүүлэлт хийж чөлөөт бүсээр нэвтрүүлж буй өндөгний нийлүүлэлтийг хязгаарласныг ХХААХҮЯ мэдээллээ.
Өндөг импортлогч аж ахуйн нэгжүүд зорчигчийн нэр дээр бүрдүүлэлт хийж, татварын хөнгөлөлтийг ашиглан стандартын шаардлагад нийцээгүй их хэмжээний өндөг зах зээлд нийлүүлснээр дотоодын үйлдвэрлэлийг эрсдэлд оруулах нөхцөл үүсээд байгааг тодотгож байна.
Оны эхний зургаан сарын байдлаар хадгалалтын хугацаа нь дуусах дөхсөн, ижил төрлийн импортын өндөгнөөс 30 хувь, дотоодын өндөгнөөс 80 хувь хямд нийт 6.6 сая ширхэг өндөг импортолжээ.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-23 09:20
76548
BBJAX