"Хоёр загал"-ын тоо гурваар нэмэгдлээ
Улаанбаатар төмөрзам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн "Монгол модернизаци" төслийн хүрээнд өнгөрсөн найман жилийн хугацаанд 10 ширхэг "Хоёр загал"
серийн зүтгүүр зохион бүтээж
байгаагийн сүүлчийн гурван
зүтгүүрийг өнөөдөр хүлээн авлаа.
Монгол инженерүүдийн ур чадвараар бүтээсэн 008, 009 болон 010 дугаарын зүтгүүрт
АНУ-ын “Женерал электрик” компанийн моторыг суурилуулж гурван сарын дотор
угсарчээ. Ингэхдээ нэг зүтгүүрийг гурван сая ам.доллараар бүтээсэн нь үүнтэй
ижил хүчин чадалтай шинэ зүтгүүрээс нэг сая ам.доллараар хямд өртөгтэй босч байгаа аж. 3600 тонн ачаа тээх чадалтай "Хоёр загал" зүтгүүрийг бусад зүтгүүртэй харьцуулбал, түлшний
зарцуулалт нь 40 хувь, тос зарцуулалт нь зургаа дахин багассан
байна. Мөн илчит тэргэнд гарах эвдрэл, гэмтэл 10 дахин багасснаас гадна засвар үйлчилгээний
хугацаа 1.5 дахин уртассан зэрэг эдийн засгийн бодит үр өгөөж гарч байгаа
талаар инженерүүд нь онцолсон юм. Эдийн засгийн эдгээр хэмнэлт нь ашиглалтын
зардлыг 20 хувиар бууруулж, өөрийн өртгөө таван жилийн дотор нөхөх боломжийг бүрдүүлж байгаа ажээ.
Б.Цацралт
Холбоо барих: Tsatsralt.b@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com