ХБНГУ-ын инфляц XII сард 5.7 хувь болж, өмнөх сараасаа буурлаа
Нийтэлсэн огноо: 2022 оны 01 сарын 07 17:00
ХБНГУ-ын инфляц сүүлийн 10 жилийн дээд түвшин хүрээд байсан ч 2021 оны 12 дугаар сард буурсан байна.
Энэ нь Европын Төв банкны бодлогын хүү нэмэлгүйгээр хэрэглээний үнийн өсөлтийг сааруулах боломжтой гэсэн санааг батлаад байна. 12 дугаар сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өсжээ. Тайлант сард эрчим хүчний үнэ буурсан нь үүнд голлон нөлөөлсөн байна.
Евро бүсэд эрчим хүчний үнийн өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний доголдол зэргээс шалтгаалан инфляц түвшин нэмэгдээд байгаа юм.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-01-07 17:00
73819
BBJAX