ХБНГУ-ын зохицуулах байгууллага “Google Map”-ийг монополын хэргээр шалгаж эхлэв
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 22 11:40
“Google Map”-ийг монопол тогтоосон гэх шалтгаанаар ХБНГУ-ын зохицуулах байгууллага шалгаж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал: аппликейшн хөгжүүлэгчид ижил үйлчилгээ үзүүлэгч бусад платформыг ашиглах сонголтыг хязгаарласан гэж үзсэн байна.
Түүнчлэн гудамж харах зэрэг бусад үйлчилгээ үзүүлэгчийн платформд хайлтын функцээс байршлын мэдээллийг оруулах боломжийг мөн хязгаарлаж байгааг тус байгууллагын Ерөнхийлөгч Андреас Мундт тодотгов.
Энэхүү асуудалтай холбоотойгоор “Google”-ийн хэд хэд платформ, тухайлбал: “Google’s Automotive Services” үйлчилгээний нөхцөлийг шалгаж эхлээд байгаа ажээ.
Б.Аззаяа | @AzzayaaB
Холбоо барих: azzaya.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-22 11:40
76528
BBJAX