ХБНГУ: ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ бууруулснаар эрчим хүчний зах зээл уналтад орох эрсдэлтэй байна
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 24 09:40
ОХУ Европт хийх байгалийн хийн нийлүүлэлтээ бууруулсан нь эрчим хүчний зах зээл уналтад орох эрсдэлийг нэмэгдүүлж байгааг ХБНГУ-ын Эдийн засгийн сайд Роберт Хабек анхаарууллаа.
ОХУ экспортоо бууруулснаар эрчим хүч нийлүүлэгчид өөр эх үүсвэрээс илүү өндөр үнээр байгалийн хий худалдан авах шаардлагатай болж байгаа аж. Энэ нь хэрэглэгчид, бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлөхийг анхааруулсан байна.
Түүнчлэн хийн хоолойн нийлүүлэлт тасалдсан нь өвлийн хэрэглээний байгалийн хийн нөөцийг эрсдэлд оруулж байгааг тодотгожээ.
Э.Мишээлт
Холбоо барих: misheelt.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-24 09:40
76583
BBJAX