ХААБ: Пүрэв гарагт 78.6 тонн түүхий эдийн арилжаа хийгдсэн
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 13 11:00
Хөдөө аж ахуйн биржээр пүрэв гарагт 78.6 тонн түүхий эд арилжигдсан байна. Нийт арилжсан түүхий эдийн 50 орчим хувь нь ноолуур байжээ.
Боловсруулаагүй бараан болон цайвар ноолуурын ханш кг нь 133-135 мянган төгрөг байгаа бол тэмээний угаасан ноосны жигнэсэн дундаж үнэ кг нь 8200 төгрөг байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хөдөө аж ахуйн биржээр 67.1 тонн түүхий эдийн арилжаа хийгджээ. Ямааны ноолуурын жигнэсэн дундаж үнэ кг нь 155 мянга 168 төгрөг байсан гэж Хөдөө аж ахуйн бирж мэдээллээ.
З.Энхболор
Холбоо барих: enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-13 11:00
75769
BBJAX