Фунт стерлингийн ханш ам.доллар, еврогийн эсрэг өслөө
Их Британийн Парламент Европын Холбооноос хэлцэлгүйгээр гарах хувилбараас татгалзсанаар фунт стерлингийн ханш ам.доллар болон еврогийн эсрэг өслөө. Фунт стерлинг ам.долларын хослол арилжааны үеэр 1.3380 нэгжид хүртэл өсөж байсан нь 2018 оны зургаадугаар сараас хойших хамгийн өндөр түвшин болжээ.
Харин фунт стерлинг еврогийн хослол сүүлийн 22 сарын буюу дээд түвшинд буюу 1.18 нэгжид хүрлээ. Хэлэлцээргүй BREXIT болох магадлал буурсаар байсан нь валютын зах зээлд фунт стерлингийн ханшийг өдрийн турш дэмжжээ. Парламентын санал хураалтын үеэр ханш огцом өссөн юм. Их Британийн Европын Холбоотой хэлцэл байгуулахгүйгээр гарах нь эдийн засагт өндөр эрсдэлтэй гэж үзсэн бизнесийн удирдлагууд Парламентын энэхүү шийдвэрийг нааштайгаар хүлээн авч байгаа нь фунт стерлингт итгэх итгэл сэргэснээс харж болох юм. Их Британийн Парламент өнөөдөр BREXIT буюу Европын Холбооноос гарах гуравдугаар сарын 29-ний товыг хойшлуулах эсэх талаар санал хураана.
Г.Ану | @AnuHarchu
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com