“Ухаалаг хот” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Нийслэлийн засаг даргын тамгын газраас ойролцоогоор 4.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий “Ухаалаг хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Тодруулбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих тус хөтөлбөрийн хүрээнд эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтийг тооцоолох программ хангамж нэвтрүүлэх, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдийн цахим нэг цонх бий болгох, газрын харилцааны төрөлжсөн мэдээллийн сан үүсгэх програм хангамж зохиох зэрэг 20 гаруй ажлыг хэрэгжүүлэхээр жагсаалт батлаад байна. Эдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт санхүүжилтээс 1.28 тэрбум төгрөгөөр Нийслэлийн дата төв төсөл, 1.45 тэрбум орчим төгрөгөөр зарим дүүргүүдийг нэгдсэн сүлжээнд холбох зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн талаар Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
З.Энхболор
Холбоо барих: Enkhbolor.z@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com