Утасгүй интернетийн 4G үйлчилгээ нэвтэрлээ
Утасгүй интернетийн өндөр хурдны 4G үйлчилгээ нэвтэрч эхэллээ. “Unitel” групп Android үйлдлийн системтэй гар утаснуудад зориулан Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод 4G-ийг нэвтрүүлсэн байна. Харин iOS үйлдлийн системтэй буюу “iPhone”, “iPad” төхөөрөмжүүдээр хэзээнээс эхлэн 4G-ийг ашиглах боломжтой болох нь тодорхойгүй байна гэж эх сурвалж мэдээллээ. “Unitel”-ийн хэрэглэгчид дөрөвдүгээр сарыг дуустал 4G сүлжээг үнэ төлбөргүй ашиглах юм байна. “MobiCom” корпораци болон “Skytel” групп 4G-ийг нэвтрүүлэхээр Харилцаа, Холбооны Зохицуулах хорооноос давтамжийн зурвасаа хуваарилуулж авчээ. “MobiCom” корпораци энэ сардаа багтан 4G-ийг нэвтрүүлэх боломжгүй гэж ойрын эх сурвалж мэдээллээ. Харин “Skytel” групп энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Утасгүй интернетийн 4G үйлчилгээ нь одоо нэвтэрсэн байгаа 3G-ээс ойролцоогоор 10 дахин хурдан сүлжээ юм.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com