УОК: 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн хүнс, бусад ачаа барааг Эрээний боомтоос татлаа
Замын-Үүд хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн хүнс болон бусад төрлийн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан талаар Улсын онцгой комисс мэдээллээ.
Эрээний боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд хоёр улсын хилийн дундын бүсэд “0” цэг байгуулсан юм. Цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагч болон түүнээс дээш цолтой мэргэжлийн жолооч нар дундын “0” цэгээс ачаа, барааг тээвэрлэж байна.
Цаашид “коронавирус”-ийн халдварын тохиолдол бүртгэгдэхгүй бол боомтуудын хооронд чингэлэгтэй ачаа тээврийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, өдөрт гарах чингэлгийн тоог нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com