Украины нөхцөл байдлаас шалтгаалан "A.P. Moller-Maersk" боломжит орлогоосоо $700 саяыг алджээ
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 05 15:40
Украины нөхцөл байдлаас шалтгаалан оны эхний улиралд усан тээврийн салбарт тэргүүлэгч "A.P. Moller-Maersk" компани боломжит орлогоосоо 700 сая гаруй ам.доллар алдсан гэж мэдээллээ.
Дэлхийн чингэлэг тээврийн зах зээлийн 17 хувийг эзэлдэг "A.P. Moller-Maersk" компани ОХУ руу хийх ачаа тээвэрлэлтээ зогсоосон байна. Мөн ОХУ-ын боомтуудад эзэмшдэг хувиа борлуулахаар оролдох болсон аж. Хэдий тийм боловч хориг арга хэмжээнүүдийн улмаас тус компанийн ОХУ-д эзэмшдэг хөрөнгө үнэгүйдээд байгаа юм.
"A.P. Moller-Maersk" компани тавдугаар сарын хоёрны өдөр ОХУ-ын боомтод ачаа тээврийн ажиллагаа явуулсан гэж мэдээлээд байна.
Э.Мишээлт
Холбоо барих: misheelt.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-05 15:40
75623
BBJAX