Т.Навчаа: Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах далд сахарын тухай ойлголт мэдлэгтэй болох хэрэгтэй
Ил болон далд хэлбэрийн сахар агуулсан хүнсний бүтээгдэхүүний замбараагүй хэрэглээний улмаас 0-18 насны хүүхдийн амны хөндийн өвчлөл, таргалалт аюултай түвшинд хүрснийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв анхааруулж байна.
Судалгаагаар 3-5 настай хүүхдийн дунд шүд цоорол 92.3 хувьтай, сургуулийн насны хүүхдийн дунд 86.1 хувьтай байгааг тогтоожээ. Шүдний өвчлөл цаашлаад 100 гаруй төрлийн өвчний суурь болох боломжтойг онцолж байна.
Мөн зургаан настай хүүхдүүдийн 58 хувь нь илүүдэл жинтэй, зургаан хувь нь таргалалттай байгаа аж. Сүүлийн долоон жилийн хугацаанд 7-11 настай хүүхдийн таргалалт долоо дахин өссөн судалгаа байгаа юм.
“Zint Clinic”-ийн Хүүхдийн эмч, Анагаах ухааны Доктор Т.Навчаа
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмжөөр 0-2 насны хүүхдэд чихэрлэг хоол хүнс нэмэлтээр өгөхийг хоригложээ. Эхийн сүү орлуулагч нь чихрийн агууламж өндөр байдаг гэх мэтээр хүнсэнд далд хэлбэрээр агуулагдаж буй чихрийг танин мэдэх нь чухал болохыг тодотгож байна.
Иргэдээс авсан судалгаагаар чихрийн өндөр хэрэглээтэй хүмүүсийн 68 хувь нь ундаа уудаг. Тиймээс хэт чихэрлэг ундааны хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төслийг УИХ-ын 11 эмэгтэй гишүүн санаачлан өргөн бариад байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хэлснээр эрүүл мэндийн салбарын хууль 10-15 жилийн дараа үр дүнгээ өгдөг аж. Хуулийг 2024 оноос хэрэгжиж эхлэхээр тооцож өргөн барьсан байна.
Энэ хооронд үйлдвэрлэгчид технологийн өөрчлөлт хийх, иргэдэд таниулах ажил, хуулийн хэлэлцүүлэг хийх юм байна.
Одоогоор 54 улс орон чихэрлэг ундаанд татвар ногдуулах замаар хэрэглээг бууруулахыг зорьж байгаа аж. Тухайлбал: Их Британид 100 мл ундаанд таван грамм, 5-8 грамм, найман граммаас дээш гэсэн гурван шатлалтай татвар ногдуулснаар чихэрлэг ундааны хэмжээ буурсан байна.
Монгол Улсын хувьд 2021 онд зах зээлд борлуулж буй ундаа, усны 92 хувийг үндэсний үйлдвэрлэлээр, найман хувийг импортоос хангажээ.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр
“Zint Clinic”-ийн Хүүхдийн эмч, Анагаах ухааны Доктор Т.Навчаа
УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хэлснээр “Тухайн хууль нь татварын орлого олохдоо чухал биш, эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулах, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал ач холбогдолтой” гэж үзэж байна.
З.Энхболор
Холбоо барих: enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com