• Энэ долоо хоногт
  • Нэвтрүүлгүүд
  • Хамтран ажиллах
    • Телевизийн сурталчилгаа
    • Веб сайтын сурталчилгаа
  • Нээлттэй ажлын байр
    • График дизайнер
    • Эвлүүлэгч
    • Вэб, аппликэйшн хөгжүүлэгч
    • Сэтгүүлч
    • Орчуулагч
  • Холбоо барих
    • Bloomberg TV Mongolia
    • Борлуулалтын хэлтэс
  • Хадгалсан
    • Эхлэл
    • Эдийн засаг
      • Уул уурхай
      • Бүтээн байгуулалт
      • Зам тээвэр
      • Банк, санхүү
    • COVID-19
    • Ногоон хөгжил
    • Крипто
    • Нийгэм
      • Нийслэл
      • Эрүүл мэнд
      • Боловсрол
      • Байгаль орчин
      • Үзэл бодол
    • Улс төр
      • Дотоод
      • Гадаад
      • АНУ-ын Сонгууль
      • Ерөнхийлөгчийн сонгууль
    • Зах зээл
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Хөрөнгийн бирж
    • Технологи
      • Автомашин
      • Ухаалаг төхөөрөмж
      • Интернет орчин
      • Харилцаа холбоо
    • Энтертайнмент
      • Кино ертөнц
      • Соёл урлаг
      • Спорт
      • Сонирхуулахад
    • ТВ хөтөлбөр
    • Видео
      • Ярилцлага
      • Ярилцах цаг
      • Онцлох тоо
      • Амралтын цэнэг
      • Технологийн цаг
      • Монголдоо Бүтээцгээе
      • Үл хөдлөх хөрөнгийн булан
      • Монголын хөрөнгийн бирж
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Уул уурхай
      • Авто зах зээл
      • Тансаг зах зээл

    Bloomberg

    • Эхлэл
    • Эдийн засаг
      • Уул уурхай
      • Бүтээн байгуулалт
      • Зам тээвэр
      • Банк, санхүү
    • COVID-19
    • Ногоон хөгжил
    • Крипто
    • Нийгэм
      • Нийслэл
      • Эрүүл мэнд
      • Боловсрол
      • Байгаль орчин
      • Үзэл бодол
    • Улс төр
      • Дотоод
      • Гадаад
      • АНУ-ын Сонгууль
      • Ерөнхийлөгчийн сонгууль
    • Зах зээл
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Хөрөнгийн бирж
    • Технологи
      • Автомашин
      • Ухаалаг төхөөрөмж
      • Интернет орчин
      • Харилцаа холбоо
    • Энтертайнмент
      • Кино ертөнц
      • Соёл урлаг
      • Спорт
      • Сонирхуулахад
    • ТВ хөтөлбөр
    • Видео
      • Ярилцлага
      • Ярилцах цаг
      • Онцлох тоо
      • Амралтын цэнэг
      • Технологийн цаг
      • Монголдоо Бүтээцгээе
      • Үл хөдлөх хөрөнгийн булан
      • Монголын хөрөнгийн бирж
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Уул уурхай
      • Авто зах зээл
      • Тансаг зах зээл
    • Эхлэл
    • Эдийн засаг
    • COVID-19
    • Ногоон хөгжил
    • Крипто
    • Нийгэм
    • Улс төр
    • Зах зээл
    • Технологи
    • Энтертайнмент
    • ТВ хөтөлбөр
    • Видео
    • Хадгалах
    • Онцлох мэдээ
    • COVID-19
    • Үйл явдал
    • Уул уурхай
    • Банк санхүү
    • Эрчим хүч
    • Зам тээвэр
    • Даатгал
    • Дэд бүтэц
    • Бүтээн байгуулалт

    Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг батлав

    Нийтэлсэн огноо: 2015 оны 07 сарын 03 15:45

    Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж баталлаа. Засгийн газар хувьчлалаас 170 орчим тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөж байжээ. Хэдий тийм боловч чуулганаар уг асуудлыг хэлэлцэх явцад нийгмийн салбарын хувьчлал буюу нэгдсэн I, II, III эмнэлэг, их, дээд сургуулийг хувьчлах асуудлыг тогтоолын төслөөс хассан байна. Мөн анхаарал татаж байсан Монголын Хөрөнгийн биржийг хувьчлах жагсаалтаас хасах саналыг холбогдох байнгын хорооноос гаргасныг УИХ-ын чуулганаар дэмжсэн байна. Үүнээс гадна харилцаа холбооны салбарт "Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ" Төрийн өмчит компанийг хувьчлах жагсаалтаас хасчээ. Учир нь энэ байдал цаашдаа эзэмшлийн хувьд шударга бус байдлыг бий болгох эрсдэлтэй гэж УИХ-ын гишүүд үзжээ. Үүнээс гадна хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг ТЭДС-ийг хувьчлах асуудлыг бүхэлд нь хассан бол ХААБ-ийн технологийн шинэчлэлд хөрөнгө оруулагчид нэмэлт хувьцаа эзэмшүүлэх, ажиллагсдад нь Төрийн эзэмшлийн хувьцаанаас тав хүртэл хувийг нь үнэгүй эзэмшүүлэх асуудал дэмжлэг авсангүй. Энэ ч утгаараа ирэх хоёр жилд явагдах хувьчлалаас төсөвт төвлөрүүлэхээр Засгийн газраас төлөвлөөд байсан орлого буурахаар харагдаж байна. Уг тогтоол батлагдсанаар эрчим хүч үйлдвэрлэгчид болон томоохон нүүрсний чиглэлийн Төрийн өмчит компаниудын эзэмшилд өөрчлөлт орохоор боллоо. Тухайлбал Шивээ-Овоо хувьцаат компанийн 90 хувийг Төр эзэмшиж байгааг 51 хувь, 75 хувь байгаа Багануур компани дахь Төрийн эзэмшлийг мөн 51 хувь болгож бууруулснаар компаниудад нэмэлт хөрөнгө оруулалт хийх эх үүсвэр шийдэгдэнэ гэж Засгийн газраас үзжээ. Мөн Дулааны цахилгаан станц 2, 3, 4 болон Дархан, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц ТӨХК-уудын нийт хувьцаанд Төрийн эзэмшил 70 хувь байхаар тогтоож үлдсэн хувьд нь нэмэлт хувьцаа гарган, Монголын Хөрөнгийн биржээр арилжих боломж бүрдэж байна. Харин хувьцааны арилжаанаас олох орлогыг компаниудын өндөр насжилттай техник, технологийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглүүлэхээр болжээ. Төрийн өмчийг хувьчлах замаар өөрчлөн байгуулснаар хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулахаас гадна хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих боломжтой гэж Засгийн газраас үзэж байгаа юм. Мөн хувьчлалаас орох орлогыг ашиглан тухайн компани, хуулийн этгээдийн техник, технологийг шинэчлэн сайжруулж, улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурийг бий болгоход оршино гэж тогтоолын төслийн танилцуулгад тусгажээ.

    Б.Батманлай

    Холбоо барих: batmanlai.b@bloombergtvmongolia.com

    minjma.g@bloombergtvmongolia.com

    2015-07-03 15:45
    25972
    BBJAX

    Холбоотой мэдээ

      • Шинээр нэмэгдсэн
      • Их үзсэн
      • Санал болгох
      • Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг батлав
      • /%D1%82%D3%A9%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD-%D3%A9%D0%BC%D1%87%D0%B8%D0%B9%D0%B3-%D1%85%D1%83%D0%B2%D1%8C%D1%87%D0%BB%D0%B0%D1%85-%D3%A9%D3%A9%D1%80%D1%87%D0%BB%D3%A9%D0%BD-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D1%85-%D2%AF%D0%BD%D0%B4%D1%81%D1%8D%D0%BD-%D1%87%D0%B8%D0%B3%D0%BB%D1%8D%D0%BB-%D0%B1%D0%B0%D1%82%D0%BB%D0%B0%D1%85-%D1%82%D1%83%D1%85%D0%B0%D0%B9-%D1%82%D0%BE%D0%B3%D1%82%D0%BE%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D1%82%D3%A9%D1%81%D0%BB%D0%B8%D0%B9%D0%B3-%D0%B1%D0%B0%D1%82%D0%BB%D0%B0%D0%B2/
      • file-text
      • Нэмэлт мэдээлэл

      Манай компани

      • Хөтлөгч / Сурвалжлагчид
      • Нэвтрүүлгүүд

      Холбоосууд

      • BloombergTVM on Twitter
      • BTVM on Facebook
      • BTVM on LinkedIn

      • Эхлэл
      • Эдийн засаг
      • COVID-19
      • Ногоон хөгжил
      • Крипто
      • Нийгэм
      • Улс төр
      • Зах зээл
      • Технологи
      • Энтертайнмент
      • ТВ хөтөлбөр
      • Видео
      Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2017. BloombergTV Mongolia
      by