Төмрийн хүдрийн үнэ V сараас хойших доод цэгт хүрч буурлаа
Нийтэлсэн огноо: 2021 оны 11 сарын 09 15:40
Сингапурын биржид төмрийн хүдрийн фьючерс үнэ сүүлийн зургаан сард байгаагүй түвшинд хүрч буурлаа.
Ийнхүү үнэ нь аравдугаар сарын оргил түвшнээс 35 орчим хувиар буураад байна. Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч БНХАУ-ын үйлдвэрүүд хязгаарлалт тогтоосноор гарц нь буурсан нь үүнд голлон нөлөөлжээ.
БНХАУ-ын хөнгөн цагааны импорт өнгөрсөн сард долоодугаар сараас хойших доод цэгт хүрч буурсантай зэрэгцээд боомт дахь нөөц нь мөн буурсан үзүүлэлттэй байна.
Сингапурын биржид хөнгөн цагааны үнэ 1.8 хувиар буурч, тонн нь 90.5 ам.доллар байна.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-11-09 15:40
72662
BBJAX