Төмрийн хүдрийн үнэ сүүлийн 3 сарын дээд түвшинд хүрэх дөхөөд байна
Нийтэлсэн огноо: 2022 оны 01 сарын 14 09:00
Төмрийн хүдрийн үнэ сүүлийн гурван сарын дээд цэгт хүрэх дөхлөө.
Төмрийн хүдрийн олборлолтоор дэлхийд хоёрдугаарт ордог “Vale” компани үерийн улмаас Бразилын “Minas Gerais” бүс нутаг дахь зарим уурхайн үйлдвэрлэлээ зогсоогоод байна. Түүнчлэн уул уурхайн бусад компаниуд ч үйлдвэрлэлээ зогсоогоод байгаа юм.
Төмрийн хүдрийн үнэ ирэх 2-3 долоо хоногт өсөж магадгүй гэж “Citigroup” тооцоолсон байна. Удахгүй болох БНХАУ-ын Сар шинийн баярын дараа гангийн эрэлт буурч, үнэ нь буцаад 90 ам.доллароос бууна гэж үзэж байгаа аж.
Төмрийн хүдрийн фьючерс үнэ Сингапурын биржид тонн нь 127.6 ам.долларт хэлбэлзэж байна.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-01-14 09:00
73941
BBJAX