Тэнхлэг зууч: XI сарын байдлаар шинэ орон сууцны 380 төсөл хэрэгжиж байна
11 дүгээр сарын байдлаар 67.9 мянган айлын шинэ орон сууцны 380 төсөл нийслэлд хэрэгжиж байна.
Үүнээс 268 нь захиалга авч байгаа аж. Захиалга авч буй шинэ орон сууцны дийлэнх нь Хан-Уул дүүрэгт байгаа юм. Харин Баянзүрх дүүрэгт 25.7 хувь буюу 13.3 мянган айлын шинэ орон сууцны төсөл хэрэгжиж байна.
Захиалга авч байгаа шинэ орон сууцны 53.7 хувь нь стандарт, 21.9 хувь нь бизнес зэрэглэлийнх байгаа бол 2.1 хувь нь өндөр зэрэглэлийн орон сууц байна.
11 дүгээр сард шинэ орон сууцны үнэ метр квадрат нь 2.77 сая төгрөг хүрч, өмнөх сараас бага зэрэг өссөн байна.
Харин 2000 оноос хойш ашиглалтад орсон хоёрдогч зах зээлд борлуулагдаж буй орон сууцны дундаж үнэ метр квадрат нь 2.89 сая төгрөг хүрч, өмнөх сараас 4.2 хувиар өсөөд байна.
Урт хугацаагаар харвал өмнөх оны мөн үеэс бараг 41 хувиар өссөнийг “Тэнхлэг зууч” онцолж байна.
Э.Одончимэг
Холбоо барих: odonchimeg.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com