Тэнхлэг зууч: Хоёрдогч зах зээлд борлуулагдаж буй орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 40.5 хувиар өссөн
Нийтэлсэн огноо: 2021 оны 12 сарын 03 16:00
Хоёрдогч зах зээлийн орон сууцны нэг метр квадратын дундаж үнэ 2.77 сая төгрөг хүрч, өмнөх сараас 6.5 хувиар өссөн байна.
Харин өмнөх оны мөн үетэй харьцуулбал 40.5 хувиар өссөнийг “Тэнхлэг зууч” тайлагналаа. Сүхбаатар болон Хан-Уул дүүрэгт хоёрдогч зах зээлийн орон сууцны нэг метр квадрат нь 3.3-3.7 сая төгрөг хүрч, өмнөх сараас 7-8 хувиар өссөн байна.
Харин Сонгинохайрхан дүүрэгт хуучин орон сууцны үнэ өмнөх сараас 10.6 хувиар өссөн нь хамгийн өндөр өсөлт болжээ.
Хуучин орон сууцны үнэ шинэ орон сууцны үнийн өсөлтийг дагаж байна гэж салбарынхан тайлбарлаж байгаа юм.
Э.Одончимэг
Холбоо барих: odonchimeg.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-12-03 16:00
73128
BBJAX