Турк лирагийн ханш ам.долларын эсрэг суларч, шинэ доод түвшинд хүрлээ
Нийтэлсэн огноо: 2021 оны 10 сарын 25 13:30
Бямба гарагт Турк улсын Ерөнхийлөгч 10 улсын Элчин сайдыг улсаасаа хөөж байгаагаа мэдэгдсэний дараа лирагийн ханш шинэ доод цэгтээ хүрч суларлаа.
Сүүлийн арилжаагаар лирагийн ам.доллартой харьцах ханш 2.12 хувиар суларч, хослол 9.8 болсон байна. Ийнхүү гурван өдөр дараалан буурч, доод цэгт хүрлээ.
Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Туркийн Төв банк бодлогын хүүгээ 200 суурь нэгжээр бууруулсан зэрэг нь ханш сулрах гол хүчин зүйл болж байна.
Он гарсаар лирагийн ханш ам.долларын эсрэг 23 хувиар сулраад байгаа юм. Өөрөөр хэлбэл хөгжиж буй орнуудын валютууд дундаа хамгийн тааруу үзүүлэлттэй байна.
М.Эрхэс | @ErkhesMunkhbat
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-10-25 13:30
72389
BBJAX