"Токио 2020" Паралимпын наадамд ОУХМ Н.Алтанцэцэг шагналт V байрт орлоо
Нийтэлсэн огноо: 2021 оны 08 сарын 30 09:40
“Токио 2020” Паралимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг-ийн жинд барилдсан ОУХМ Н.Алтанцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж, шагналт тавдугаар байр эзэллээ.
Ингэснээр Паралимпын наадамд оролцож буй Монгол Улсын гурван жүдочийн хоёр нь долоодугаар байр, нэг нь тавдугаар байрт шалгарсан амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Харин өнөөдөр болох пауэрлифтингийн тэмцээний 107 кг-ийн жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ хүч сорино. Дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Паралимпын наадмаас хүрэл медаль хүртсэн Монгол Улсын пауэрлифтингийн анхны тамирчин юм.
Х.Чимэддулам
Холбоо барих: chimeddulam.kh@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-08-30 09:40
71271
BBJAX