Тедрос Аданом: COVID-19-ийг үл тэвчих стратеги урт хугацаандаа үр дүнтэй гэж бодохгүй байна
Япон улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч иргэд хангалттай зай барьж байгаа тохиолдолд гадна орчинд амны хаалт зүүх шаардлагагүй гэж мэдэгдсэн байна. Харин зай барих боломжгүй битүү орчинд амны хаалт зүүх нь илүү үр дүнтэйг тодотгожээ.
БНХАУ COVID-19-ийг үл тэвчих бодлогоо зогсоовол халдварлах чадвар өндөртэй “Omicron” хувилбарын "цунами" үүсэж, 1.6 сая хүн нас барах эрсдэлтэй гэж Шанхайн Фудан их сургуулийн судлаачид үзэж байна. Гуравдугаар сард хийсэн вакцинжуулах аян “Omicron”-ийн давлагаанаас сэргийлэхэд хангалттай үр нөлөө үзүүлж чадахгүй гэж энэхүү судалгаанд дүгнэжээ.
Үүнээс гадна Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн Тедрос Аданом БНХАУ-ыг COVID-19-ийг үл тэвчих бодлогоо эргэн харахыг уриалсан байна.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом
“Вирусийн одоогийн шинж байдал, ирээдүйд хэрхэх талаар таамгуудыг харвал БНХАУ-ын "COVID-Zero" стратеги урт хугацаандаа үр дүнтэй гэж бодохгүй байна. Ирээдүйд өөр стратеги руу шилжих нь маш чухал болно” гэж мэдэгдлээ.
Э.Мишээлт
Холбоо барих: misheelt.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com