Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 76.4 хувийн гүйцэтгэлтэй байна
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км урттай төмөр замын бүтээн байгуулалт 76.4 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгааг Засгийн газрын хуралдааны үеэр мэдээллээ.
Төмөр замыг энэ оны долоодугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэв. Төмөр зам ашиглалтад орсноор жилдээ 30 сая тонн нүүрс дангаараа тээвэрлэх юм.
Харин Тавантолгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян өртөө хүртэлх 414.6 км төмөр замын төслийн ажил 88.4 хувьтай явагдаж байгаа аж.
Төмөр замыг энэ оны аравдугаар сард багтаан иж бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгааг Зам, Тээврийн хөгжлийн сайд онцоллоо.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com