Стивен Мнучин: Ам.долларын ханш унах нь АНУ-ын эдийн засагт эерэг нөлөөтэй
Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож буй Дональд Трампын Засгийн газрын төлөөлөгчид ам.долларын ханш буурахыг дэмжиж, "Худалдааны дайн"-ы сэдвийг улам дэвэргэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор Давост очихын өмнө тус улсын Сангийн сайд Стивен Мнучин "Ам.долларын ханш унах нь АНУ-ын эдийн засагт эерэг нөлөөтэй, худалдааны боломж бололцоог нэмэгдүүлнэ" гэж мэдэгдсэн байна. Харин АНУ-ын Худалдааны сайд Уилбур Росс "АНУ экспортлогчдоо хамгаалах чиглэлд илүү анхаарч ажиллана" гэсэн байр суурь илэрхийлжээ. “Bloomberg Dollar Index”-ээс харахад ам.долларын ханш одоогоор гурван жилийн доод түвшиндээ хүрч буураад байна. Энэ нь Дональд Трамп сүүлд импортын зарим бараа, бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулж, протекционист бодлогын хүрээнд анхныхаа томоохон алхам хийсэнтэй холбоотой гэж ажиглагчид тайлбарлажээ.
Н.Номин-Эрдэнэ
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com