СЗХ: Санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 23 10:00
Анхны санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Монголын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн эжинси” ХХК-д олгосныг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.
Ингэснээр санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, мэдээллийн тэгш байдлыг бий болгох давуу талтай.
Үүнээс гадна аж ахуйн нэгж байгууллага санхүүжилт татах боломж нэмэгдэж, санхүүжилтийн өртгийг бууруулах, зэрэглэл нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад голлох үүрэг гүйцэтгэж, хөрөнгийн зах зээлийн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг тодотгож байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-23 10:00
76551
BBJAX