СЗХ санхүүгийн системийн эрсдэл, тогтвортой байх чиглэлд ОУВС-тай хамтран ажиллана
Виртуал хөрөнгийн бүртгэл, зөвшөөрөл, банк бус санхүүгийн салбарт финтек зохицуулалтын орчин бүрдүүлэх чиглэлд хамтарч ажиллах талаар Олон Улсын Валютын Сангийн Суурин төлөөлөгч Юн Сок Хёнгтай санал солилцсоныг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.
Цаашид системийн эрсдэл, тогтвортой, хүртээмжтэй байдлыг хангахад анхаарахаар болсон байна. Өнгөрсөн хоёр жил эдийн засгийн идэвхжил суларч санхүүгийн салбар томоохон сорилтуудтай тулгарсан ч өнгөрсөн онд санхүүгийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 24 хувь хүрч, өмнөх оны мөн үеэс 8.7 пунктээр өсжээ.
Мөн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 97.5 хувиар өсөж, зургаан их наяд төгрөг болж, түүхэн дээд түвшинд хүрсэн зэрэг онцлох үзүүлэлт гараад байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com