СЗХ: Гудамжинд, зөвшөөрөлгүй валютын арилжаа хийхийг зогсооно
Нийтэлсэн огноо: 2020 оны 10 сарын 06 17:09
Гудамжинд, зөвшөөрөлгүйгээр валютын арилжаа хийдэг үйлдлийг таслан зогсоохоо Санхүүгийн зохицуулах хороо мэдэгдлээ. Учир нь Монгол Улс FATF-ийн “Саарал жагсаалт”-д орсон нэг шалтгаан нь одоогийн валютын арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагааны эрсдэлтэй холбоотой юм байна. Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос “Найман шарга төв” болон гадаад валютын арилжаа эрхэлдэг нэр бүхий ББСБ-уудад хяналт шалгалт тогтмол хийж байгааг мэдээлсэн. Ингэснээр ББСБ-уудын санхүүгийн сахилга бат сайжрах, орлого, зардлаа үнэн бодитой тодорхойлж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бий болно гэж үзжээ.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com
2020-10-06 17:09
65433
BBJAX