Режеп Тайип Эрдоан Төв банкныхаа Ерөнхийлөгчийг огцруулж, лирагийн ханш 15 хувиар буурлаа
Турк улсын Ерөнхийлөгч Режеп Таийп Ердоан улсынхаа Төв банкны Ерөнхийлөгчийг солих гэнэтийн шийдвэр гаргаснаар тус улсын мөнгөн тэмдэгт, лирагийн ханш 15 хувиар уналаа.
Ингэснээр сүүлийн дөрвөн сар үргэлжилсэн өсөлт зогссон байна. Тус улсын Төв банкны Ерөнхийлөгч асан Наци Агбалыг огцруулах шийдвэр нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийн индекс буурахад хүргэсэн юм. Мөн бодлогын хүүгээ дахин хамгийн нам дор түвшинд барих үе эхлэх вий гэсэн сөрөг хүлээлтийг нэмэгдүүллээ.
Шинээр томилогдож буй Төв банкны Ерөнхийлөгч валютын ханшийн тогтвортой байдлыг хадгалах мөнгөний бодлогын арга хэрэгсэл ашиглана гэж мэдэгдсэн байна. Мөн бодлогын хүүгийн шийдвэр гаргах уулзалтууд хуваарийн дагуу болно гэжээ.
С.Өнөрсайхан | @unursaikhan18
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com