Пакистан улс орлого багатай өрхүүддээ мөнгөн тусламж олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ
Пакистан улс орлого багатай 12 сая өрх тус бүрд 72 ам.долларын бэлэн мөнгөний тусламж үзүүлэх нийгэм хамгааллын “Ehsaas Emergency Cash” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна.
Хамрагдах гэр бүлүүдийг тодорхойлохдоо дата зураглал, биометрик өгөгдөл ашиглаж байгаа аж. Тус улс цар тахлын үеийн хөл хориог энэ сарын 28-ны өдөр хүртэл сунгаад байгаа юм.
Харин 1.3 тэрбум хүн амтай БНЭУ-ын хөл хориог тавдугаар сарын гуравны өдөр хүртэл сунгах шийдвэрийг тус улсын Ерөнхий сайд гаргажээ. Энэтхэг улсын мужууд ядуу иргэддээ хүнс, эмнэлгийн тусламжаар дэмжлэг үзүүлж байгаа юм.
Үүнээс гадна АНУ-ын Нью-Йорк хотод эмнэлгүүдийн ачааллыг бууруулах зорилгоор эмнэлгийн тусламжийн тэрэг ашиглан орон гэргүй хүмүүсийг эмчлэх, эмээр хангах ажиллагааг Төрийн бус байгууллагууд зохион байгуулж байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com