О.Мөнхсайхан: Засгийн газрын шийдвэрийг хянах шүүхгүй болсноор хувьчлал шударга бусаар явагдах эрсдэлтэй
Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөөр Засгийн газар болон Төрийн захиргааны бүх байгууллагуудын шийдвэрийг шүүх хянах боломжгүй болох эрсдэлтэй болсныг Монголын хуульчдын холбооноос мэдээллээ. Хэрэв Захиргааны ерөнхий хуулийн төсөл батлагдвал бизнесийн орчин, иргэн, аж ахуйн нэгжийн эрхээ хамгаалах боломж хумигдана гэдгийг мөн онцолсон юм.
Засгийн газраас 2018-2020 онд хувьчлах Төрийн өмчийн жагсаалтыг гаргасан бөгөөд Засгийн газрын шийдвэрийг хянах шүүхгүй болох нь эрх мэдлийн балансыг алдагдуулахын зэрэгцээ, хувьчлал, концесс шударга бус явагдах эрсдэлтэй гэж хууульчид үзэж байгаа ажээ.
МУИС-ийн багш Доктор, дэд профессор О.Мөнхсайхан
Хуульч Б.Ган-Очир
Статистикийн мэдээгээр 2017 онд нийт хэргийн хариуцагчийн 87 хувь нь захиргааны байгууллага байсан бөгөөд захиргааны байгууллагын алдаатай, хууль зөрчсөн шийдвэрээс болж 25 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр үүссэн байна. Тиймээс Захиргааны мэргэшсэн шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагааг хянадаг байх нь зөв зүйтэй гэдгийг Монгол Улсын Гавьяат хуульч Ц.Сарантуяа мэдээллээ.
Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн дүрэм, ёс зүйн хорооны дарга Н.Баасанжав
Хуульч Ж.Эрхэмбаатар
Б.Бямбасүрэн
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com