“Оюутолгой” ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлав
“Оюутолгой” ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.
Энэхүү тогтоолын төсөл нь гүний уурхай ашиглалтад орох хүртэл хэрэгжинэ. Тогтоолын төслийн зарчмын зөрүүтэй нэр томьёог хэлэлцэж, санал хураасан байна.
Тухайлбал: нэг дэх заалтын дөрөв дэх дэд заалтыг нэмэлт зардлыг санхүүжүүлэхэд “Оюу Толгой” компанийн хувьцаа эзэмшигчид болон гуравдагч талаас зээл авахгүй байх гэж өөрчилжээ. Ингэснээр Монголын талын 34 хувьд өр үүсэхгүй гэж хууль тогтоогчид мэдээлж байна.
Тогтоолын төсөлд Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь “тэглэх”, “Дубайн гэрээ” буюу далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зэрэг таван саналаас гадна татварын актын биелэлтийг хангуулах, цаашид дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн арга хэмжээ багтжээ.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com