ОХУ-ын инфляц 8.4 хувь хүрч, өслөө
Нийтэлсэн огноо: 2022 оны 01 сарын 13 11:20
ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ чангатгаж байгаа ч инфляцын дарамт өндөр хэвээр байна. Тодруулбал: өнгөрсөн онд ОХУ-ын хэрэглээний үнийн индекс 8.4 хувь хүрч, өсжээ.
Энэ нь тус улсын Төв банкны зорилтот түвшин болох дөрвөн хувиас хоёр дахин өндөр дүн болж байна. ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ 8.5 хувь болгож өсгөөд байгаа юм. Энэ нь 2017 оноос хойших хамгийн дээд түвшин болж байна.
“Renaissance Capital”-ийн шинжээчид ОХУ-ын инфляц I, II сард 8.8 хувьд хүрэх төлөвтэй гэж үзжээ. Мөн тус улсын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөх дарамт өндөр байгааг анхааруулж байна.
М.Эрхэс | @ErkhesMunkhbat
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-01-13 11:20
73922
BBJAX