ОХУ-ын инфляц эрчимжиж, Төв банк нь бодлогын хүүгээ өсгөх магадлал нэмэгдлээ
Нийтэлсэн огноо: 2021 оны 11 сарын 25 09:40
ОХУ-ын инфляц хоёр дахь долоо хоногтоо эрчимжлээ. Рублийн ханш суларч байгаа нь тус улсын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөх дарамтыг нэмэгдүүлж байгаа юм.
ОХУ-ын Төв банк 12 дугаар сард бодлогын шийдвэр гаргахаар хүлээгдэж байна. Он гарсаар ОХУ-ын инфляц 7.2 хувь хүрээд байгаа юм.
Украины нөхцөл байдал хурцадсанаас хойш сүүлийн тав хоногт рублийн ам.доллартой харьцах ханш гурван хувиар буураад байна.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-11-25 09:40
72992
BBJAX