ОХУ гадаадын ашигт малтмал олборлогч компаниудад тусгай зөвшөөрөл олгохыг хориглов
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 29 11:40
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадын уул уурхайн компаниудад тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон хуулийн төсөлд гарын үсэг зурлаа.
Хуулийн төсөлд зөвхөн ОХУ-ын иргэншилтэй хувиараа бизнес эрхлэгчид, мөн хуулийн этгээд тус улсын эрдэс баялгийг ашиглах эрхтэй гэж тусгасан байна. Тиймээс ОХУ-д үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахын тулд гадаадын компаниуд ОХУ-ын Засгийн газрын хуулийн дагуу хуулийн этгээдийн эрх үүсгэх шаардлагатай болж байна.
Мөн хууль хүчин төгөлдөр болохоос 30 хоногийн дотор гадаадын компаниуд газрын доорх баялгийг ашиглах эрхээ ОХУ-ын компаниудад шилжүүлэх эсвэл холбогдох байгууллагуудад буцаан олгох ёстой болж байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-29 11:40
76674
BBJAX