Олон улсын татварын мэргэжилтнүүд $1 тэрбумын крипто понзи схемийн сэжүүр илрүүллээ
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 17 16:20
Олон улсын татварын мэргэжилтнүүд крипто татварын гэмт хэргийн 50 гаруй сэжүүр илрүүлснээ мэдэгдлээ.
Эдгээр сэжүүрийн дагуу ирэх долоо хоногоос албан ёсны мөрдөн шалгах ажиллагаа эхэлж магадгүй байна. Мөн эдгээрийн нэг нь нэг тэрбум ам.долларын понзи схемийн хэрэг байж болзошгүй байгаа аж.
“J5”-ийн бүлэг гэгддэг АНУ, Их Британи, Канад, Австрали болон Нидерланд улс энэ мэдээллийг хуваалцжээ. Ингэхдээ төвлөрсөн бус санхүү, “NFT” зэрэг шинэ трендүүдэд голчлон төвлөрснийг онцолж байна.
Г.Хулан | @KhulanGanzorig
Холбоо барих: khulan.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-17 16:20
75844
BBJAX