НҮБ: Дэлхийн хүнсний импортын дүн энэ онд бүх цаг үеийн дээд түвшинд хүрэх төлөвтэй
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 10 16:40
2022 онд дэлхийн хүнсний импортын үнийн дүн 1.81 их наяд ам.доллар хүрнэ гэж НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага тооцоолсон байна.
Энэ нь 2021 оны бүх цаг үеийн дээд үзүүлэлтээс 51 тэрбум ам.доллароор өндөр дүн болж байна. 2022 онд хүнсний импортын үнийн дүн гурван хувиар өсөхөд зах зээлийн эрэлтээс илүүтэйгээр хэрэглээний үнийн өсөлт голлон нөлөөлөхөөр байгааг шинжээчид онцоллоо.
Мөн инфляц эрчимжиж байгаагаас шалтгаалан буурай хөгжилтэй орнуудын хүнсний импорт 2.4 тэрбум ам.доллароор буурна гэж тооцоолжээ.
Б.Есүйхулан
Холбоо барих: yesuikhulan.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-10 16:40
76303
BBJAX