Нэг долоо хоногтой 313.2 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаас арилжлаа
Монголбанк баасан гарагийн арилжаагаар нэг долоо хоногтой 313.2 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа. 2014 оны хоёрдугаар сарын 28-ны байдлаар нэг долоо хоногтой Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 1075.8 тэрбум төгрөг болсон байна. Нэг долоо хоногийн хугацаатай Төв банкны үнэт цаас нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл болдог ажээ. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.Төв банк БХЗ-д тодорхой хэмжээний нөөц үлдээхийг зоривол арилжааны хэмжээг таслах бөгөөд бусад тохиолдолд банкуудын ирүүлсэн саналаар арилжааны хэмжээг тогтоодог байна.
Холбоо барих: minjma.g@bloombergtvmongolia.com