Нью-Йорк хотын шарил чандарлах газрууд ачаалал ихтэй ажиллаж байна
Нийтэлсэн огноо: 2020 оны 05 сарын 06 15:40
АНУ-ын Нью-Йорк хотод шарил чандарлах газрууд өндөр ачаалалтай ажиллаж байна. “Green-Wood Cemetery” нэртэй чандарлах газарт ирэх нэг сарын захиалга нь дүүрчээ.
Хэт ачааллаас үүдэн таван зуухных нь нэг нь эвдэрсэн талаар мэдээлсэн байна. Нэг шарил чандарлахад дунджаар 2-6 цаг зарцуулдаг аж. “Green-Wood Cemetery” гэлтгүй бусад газрууд ч ижил нөхцөлд байгаа юм байна. АНУ дахь голомтуудын нэг болсон Нью-Йоркт “COVID-19”-ийн халдвараар нас барсан хүний тоо 70 мянга давжээ. АНУ-ын хэмжээнд нийт тохиолдлын 30 хувийг эзэлж байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-05-06 15:40
62930
BBJAX