Нобелийн эдийн засгийн шагналын эзнээр Пол Милгром, Роберт Уилсон нар тодорлоо
Худалдан авагч, худалдагч талд аль алинд нь ашигтай дуудлага худалдааны шинэ загварыг санаачилсан АНУ-ын эдийн засагч Пол Милгром, Роберт Уилсон нар энэ оны Нобелийн шагналыг хүртлээ.
Дуудлага худалдаанд ялсан ч төлбөрөө төлөх болоход хэтэрхий их үнэ төлчихсөн мэт таагүй мэдрэмж төрөх нь элбэг. Аль аль тал тухайн бүтээгдэхүүний ирээдүйн үнэ цэнийг мэдэж байгаа тохиолдолд хэтэрхий өндөр, эсвэл доогуур үнэ санал болгодоггүй гэдгийг Станфордын эрдэмтэд тодорхойлжээ.
Энэ асуудлыг шийдэхийн тулд Пол Милгром, Роберт Уилсон нар хоорондоо хамаарал бүхий олон бүтээгдэхүүнийг нэг дор дуудлага худалдаагаар зарах формат зохиосон байна. Тухайлбал: 1994 онд АНУ-ын хууль хэрэгжүүлэгч байгууллага энэхүү форматыг ашиглан үүрэн холбооны компаниудад радио давтамжийн эрх худалдахад ашиглаж байжээ.
Учир нь компаниуд ирээдүйд энэхүү давтамжийг эзэмшсэнээр хүртэх өгөөжийн талаар ижил ойлголттой байсан тул шинэ форматыг ашиглах боломжтой байсан аж. Энэхүү туршлагыг бусад оронд ч хуулбарлан нэвтрүүлсэн байна.
М.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com