Нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэгийн цогцолбор барина
Энэ онд нийслэлийн зургаан дүүрэгт бага сургууль, цэцэрлэгийн 16 цогцолборыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барихаар болжээ. Сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга нь нэг загвартай байх бөгөөд 120 хүүхдийн цэцэрлэг болон 180 сурагчтай бага сургууль барихаар зураг төслийг нь боловсруулсан байна. Эдгээр цогцолбор ашиглалтад орсноор боловсролын үйлчилгээ иргэдэд ойртож, хүүхдүүд гэрээсээ 500 метрийн радиус дотор сурч хүмүүжих боломжтой болох ажээ. Нийслэлийн Засаг даргын "2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр", нийслэлийн 2013 оны эдийн засаг, нийгмийн зорилтод тусгасны дагуу Улаанбаатар хотод 83 бага сургуулийн газрын байршлыг тогтоож, цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор хэлбэрээр барихаар шийдвэрлээд байгаа юм.
Холбоо барих: minjma.g@bloombergtvmongolia.com