Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журамд үйлчилгээний 39 ангиллыг шинээр нэмэв
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 31 10:40
Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шинэчлэн өмнө нь зохицуулаагүй байсан дөрвөн төрлийн 39 ангиллыг энэ удаад шинэчлэн багтаасан байна.
Үүнд ая тухтай дэлгүүр, кофе шоп, саун бассейн, чийрэгжүүлэх төв, спорт талбай зэрэг үйлчилгээнүүд багтааж байгаа аж. Харин худалдааны салбарт их дэлгүүр, агуулах дэлгүүр, хайпермаркет, супермаркет, минимаркет зэрэг төрлүүдийг ялгаж оруулсан байна.
Мөн өмнөх журамд зохицуулалтгүй үлдсэн нүдний шилний захиалга засвар, эд бараа түрээслэх зэрэг ахуйн үйлчилгээний зохицуулалтууд нэмэгджээ.
Б.Аззаяа | @AzzayaaB
Холбоо барих: azzaya.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-31 10:40
76089
BBJAX