НЗДТГ: Энэ онд 500 гаруй цахилгаан болон хийн хөдөлгүүртэй эко автобус нэвтрүүлнэ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг багасгах ажлын хүрээнд энэ онд 500 гаруй цахилгаан болон хийн хөдөлгүүртэй эко автобус нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг Нийтийн тээврийн газар мэдээллээ.
Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хамгийн сүүлд 10 гаруй жилийн өмнө 400 гаруй автобус нэвтрүүлж, шинэчлэл хийсэн байна. 2022 онд Засгийн газар болон нийслэлээс багтаамж ихтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажилд 60 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөөд байгаа аж.
Цаашид нийтийн тээврийн системийг хөгжүүлэхийн тулд дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Тухайлбал: холбоос замуудыг олноор барих, мухар замуудыг холбох, гол гудамж, замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг яаралтай нэмэгдүүлэх хэрэгтэйг Зам, Тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням онцоллоо.
Түүнчлэн нийтийн тээврийн системийг сайжруулах зорилгоор эко автобуснуудыг нэвтрүүлэхдээ цэнэглэгч байршлууд болон хийн станцуудыг байгуулах ажилд анхаарах хэрэгтэйг хэлж байна.
ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням
Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com