НЗДТГ: Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төслийг Нийслэлийн ногоон сангаар дамжуулан дэмжинэ
Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төслийг Нийслэлийн ногоон сангаар дамжуулан дэмжинэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга илэрхийллээ.
Энэхүү төсөл барилгын хуучирч муудсан гадна хийцийг засварлан дулаалж, иргэдийн тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгааг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн төлөөлөгчид онцолж байна.
Нийслэлд 2000 оноос өмнө барьсан дулаан алдагдал ихтэй угсармал орон сууцны 1077 блок барилга байдаг аж. 2000 оноос өмнө ашиглалтад орсон орон сууцны дундаж үнэ 2021 оны IV улиралд 20 гаруй хувиар өсөж, 77.7 сая төгрөг хүрээд байна.
Гуравдугаар сарын мэдээллээр хуучин орон сууцны үнийн индекс 1.117 нэгж болж, өмнөх оны мөн үеэс 4.6 хувиар өсжээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хуучин орон сууцны үнийн индекс тасралтгүй өсөж байсан бол энэ он гарсаар индекс тогтвортой түвшинд хадгалагдаж байгааг “Тэнхлэг зууч” мэдээллээ.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com