НЗДТГ: Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг Японы зах зээлд борлуулж эхэллээ
Нийтэлсэн огноо: 2022 оны 01 сарын 07 17:20
Энэ сарын нэгнээс эхлэн www.sto-ory.com цахим хуудсаар дамжуулан Япон улсын зах зээлд Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг борлуулж эхэлсэн талаар НЗДТГ мэдээллээ.
Одоогоор нийслэлийн 20 гаруй аж ахуйн нэгжийн 170 гаруй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг тус сайтад байршуулаад байгаа юм байна.
Үүнээс гадна Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банктай хамтран нэг тэрбум төгрөгийн санхүүжилттэй тоног, төхөөрөмжийн буцалтгүй тусламжийг аж ахуйн нэгжүүдэд олгохоор болжээ.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-01-07 17:20
73820
BBJAX