НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг цуцлахыг МҮЭХ шаардав
Төрийн албан хаагчдын цалинг ирэх сарын нэгнээс үе шаттайгаар 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо мэдээллээ.
Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттай нэмэгдүүлэх шийдвэрийг цуцлахыг УИХ, Засгийн газраас шаардлаа.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2019 онд Төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэхээр төсөвт тусгаад байна. Ингэснээр Төрийн албан хаагчдын цалингийн сан нийт 418.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төсвийн нийт урсгал зардлын 27 хувийг эзлэхээр байгаа юм. Энэ нь 2018 оны төлөвлөгөөнөөс гурван нэгж хувиар өндөр үзүүлэлт болжээ.
Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар, нийт таван хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан юм. Өндөр настны тэтгэврийн зарцуулалт нь сангийн орлогоо давж ирсэн байна. Тухайлбал, ирэх онд Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал 601.6 тэрбум төгрөг байхаар тооцоолжээ. Мөн тэтгэвэр нэмэх шийдвэртэй холбоотой ирэх оны зардал нь 240 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.
Харин тэтгэврийн насыг хойшлуулах, ХХОАТ-ыг шатлалтай болгох шийдвэрүүд анх тохирсноор хэрэгжээгүй бөгөөд энэ нь Дэлхийн банкны олгох санхүүжилтийг хойшлуулах нэг шалтгаан болсон гэж мэдээллээ. Тухайлбал, энэ онд орж ирэхээр төлөвлөгдсөн 850 гаруй сая ам.доллараас 300 сая гаруй нь л орж ирээд байгаа юм.
Б.Бямбасүрэн
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.;com
uyanga.m@bloombergtvmongolia.com