НГЗБА: XII/30-нд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа дахин зохион байгуулна
12 дугаар сарын 30-ны өдөр буюу пүрэв гарагт энэ оны хамгийн сүүлийн газрын цахим дуудлага худалдаа 14 байршилд зохион байгуулагдах гэж байна.
Тухайлбал: энэ удаагийн цахим дуудлага худалдаанд орох газруудын нийт үнийн дүн анхны байдлаар нэг тэрбум төгрөг давж байгаа аж. Үүнээс өмнө есөн удаа газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулж, нийслэлийн төсөвт 1.4 тэрбум орчим төгрөг төвлөрүүлсэн байна. 2021 оны төлөвлөгөөнд газрын дуудлага худалдаанаас нийт 1.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Энэ оны III улирлын байдлаар нийслэлд үйлдвэрлэл, аж ахуйн зориулалттай газрын дундаж үнэ 222.4 мянган төгрөг байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35 хувиар өссөн байна.
Харин гэр бүлийн зориулалттай газрын нэг метр квадратын дундаж үнэ 67.1 мянган төгрөг болж, мөн адил 35 хувиар өсжээ.
Зуслангийн зориулалттай газрын метр квадратын дундаж үнэ 29.6 мянган төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс найман хувиар өссөнийг “Тэнхлэг зууч” мэдээллээ.
Э.Одончимэг
Холбоо барих: odonchimeg.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com