МҮХАҮТ: Чөлөөт бүсийн менежментийг хувийн хэвшилд шилжүүлэх хэрэгтэй
Олон улсын нөхцөл байдлаас хамааран чөлөөт бүсийг бодитойгоор ажиллуулах шаардлага тулгараад байгааг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин мэдээллээ.
Монгол Улс Япон болон Европын Холбооны орнуудтай чөлөөт худалдаа хийх хэлцэл байгуулж байсан юм. Үүнийг үр дүнтэй ашиглахын тулд менежментийг хувийн хэвшилд даатгах хэрэгтэйг тэрбээр тодотгож байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ирэх 10 жилийн хугацаанд Засгийн газар чөлөөт бүсийг хөгжүүлэх, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа юм.
Хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж байж чөлөөт бүс хөгжүүлэх ажил үр дүнд хүрнэ гэж МҮХАҮТ-ын дэргэдэх Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөл үзэж байна.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин
Г.Хулан | @KhulanGanzorig
Холбоо барих: khulan.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com