МҮХАҮТ: Аялал, жуулчлалын гол чиглэл дагуу 35 байршилд үйлчилгээний цогцолбор байгуулна
Засгийн газраас аялал, жуулчлалын гол чиглэл дагуу үйлчилгээний цогцолбор байгуулах гэрээг дөрвөн аж ахуйн нэгжтэй байгууллаа. Нийт 18 аймгийн, 35 байршилд түр буудаллах цэг байгуулах шаардлагатай гэсэн тооцоолол байгаа аж.
Харин 15 аж ахуйн нэгж өөрсдийн зардлаар үйлчилгээний цогцолбор байгуулах санал тавьсан байна. Үүнээс дөрвөн аж ахуйн нэгж стандарт шаардлагыг ханган, зөвшөөрлөө авчээ. Цогцолборуудыг хөдөлгөөний эрчимд тулгуурлан гурав ангилж байна. Тухайлбал: өдөрт 10 мянгаас дээш автомашин зорчдог зам дагуу "А" зэрэглэлийн цогцолбор барихыг зөвшөөрөх юм байна.
"А" ангиллын цогцолбор нийтийн хоол, авто засвар, ор хоног, автомашин угаалгын үйлчилгээ үзүүлнэ гэж 2016 онд байгуулагдсан “MNS-5537” стандартад тусгажээ. Цаашид аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх дарамтыг бууруулах үүднээс стандартад өөрчлөлт оруулахаар зорьж байгааг МҮХАҮТ онцолж байна.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com